МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БОЛОН ХОЛБОГДОХ САЙД, ГИШҮҮД НАР ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ ӨРГӨТГӨСӨН ЦАХИМ ХУРАЛДААН ХИЙЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай цахимаар хурал хийж, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, хүнсний хангамжийн нөөц, шатахууны тогтвортой хангалт, үнийн өсөлтөд анхаарах, сургууль цэцэрлэгийн хичээлийн жилийн бэлтгэлийг хангах, түгжрэл, утаа, томуу, ханиадны дэгдэлтийг бууруулах асуудлыг онцлон хэлэлцэж:







Мөн аймаг, нийслэлийн хэмжээнд төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах тухай Ерөнхий сайдын 2025 оны 3 дугаар албан даалгавар болон бусад үүрэг даалгаварын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн хангах, биелэлтийг эрчимжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нарт үүрэг болгов.
Түүнчлэн 2025-2026 оны өвөлжилт дотоод болон гадаад нөхцөл байдлын хувьд өндөр эрсдэлтэй байгааг онцолж, нийт төрийн албан хаагч, яам, агентлагууд сахилга, хариуцлагаа өндөржүүлэн ажиллахыг дахин санууллаа.
ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА