Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРЧИН ЦАГИЙН БАРИЛГАЧДЫН ТҮҮХТ 65 ЖИЛИЙН ОЙ БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН “БАРИЛГАЧДЫН ЯРУУ АЛДАР” ХӨШӨӨГ СҮНДЭРЛҮҮЛЛЭЭ

2025-08-29

ОРЧИН ЦАГИЙН БАРИЛГАЧДЫН ТҮҮХТ 65 ЖИЛИЙН ОЙ БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН “БАРИЛГАЧДЫН ЯРУУ АЛДАР” ХӨШӨӨГ СҮНДЭРЛҮҮЛЛЭЭ
Орчин цагийн барилгачдын түүхт 65 жилийн баяр 2025 оны 08-р сарын 28,29,30-ний өдрүүдэд Чингис хотод болж байна.
✨ Барилгачин хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшин аймаг, сумдын хөгжил, бүтээн байгуулалтад оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн барилгачдын түүхэн гавьяаг алдаршуулах зорилготойгоор Инженер ГАНТӨМӨРИЙН ЧИНБАЯР-ын сэтгэлийн хандиваар энэхүү “Барилгачдын яруу алдар” хөшөөг Чингис хотод сүндэрлүүллээ.
✨ Барилгын салбарт хүчин зүтгэж буй үе үеийн барилгачдын хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн, хүндэтгэсэн онцгой чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал боллоо.
Баярын арга хэмжээ нь
🏗 Хуучны болон орчин үеийн машин, техник төхөөрөмжийн үзэсгэлэн
🏗 Баярын хурал, Хүндэтгэлийн концерт
🏗 Хүндэтгэлийн хүлээн авалт
🏗 Бэсрэг наадмаар тус тус үргэлжилнэ.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 22
14 / 64%
8 / 36%