ХЭРЛЭН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО



Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Алтан гадас одонт, Монгол улсын анхны 13 сургуулийн нэг, Хэнтий аймгийн ууган сургууль Хэрлэн 1 дүгээр сургуульд суралцаж буй Хан Хэнтий нутгийнхаа гэрэлт ирээдүй болсон сурагч хүүхэд багачууд болон эрхэм хүндэт эцэг, эхчүүд, асран хамгаалагчид, эрдэм мэдлэгийг түгээх гэгээн үйлсийн эзэд багш сурган хүмүүжүүлэгч нарт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цогт-Орших 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүллээ.

Энэ хичээлийн шинэ жилд Хэрлэн 1 дүгээр сургуулийн хэмжээнд 96 үндсэн багш, 2780 сурагчид суралцаж байгаа бөгөөд 218 бяцхан сурагчид эрдмийн өргөөний босгыг анх удаа алхан орж, ирээдүйн их үйлсийн замд хөл тавьж байгаа бол 214 сурагчид ажил мэргэжлээ сонгох хариуцлагатай мөчийг угтан 12 дугаар ангид элсэн суралцаж байна.

Эрдмийн их өргөөний эзэд эрхэм хүндэт сурагчид, хүүхэд бүрийн төлөө зүрх сэтгэлээ зориулж байдаг багш, сурган хүмүүжүүлэгчид та нарынхаа сурах их үйл хэрэг болоод сурган хүмүүжүүлэх ариун их үйлсэд тань өрнүүн их амжилтыг хүсээд Хан Хэнтий нутгийнхаа ирээдүйг гэрэлтүүлэгч, хөгжлийн хөтөч байхын ерөөл өргөе.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА





























