ХЭЛМЭГДЭГЧДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ БУЯНЫ НОМ ХУРНА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших аймгийн Шадавдаржаалин болон Гүндгаварлин хийдийн хамба лам Я.Ганбат, Д. Дамбажамц нарыг хүлээн авч уулзлаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх өдрийг энэ жил 30 дахь удаагаа хүндэтгэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж 9 сарын 10-ны өдөр тус хийдүүдэд буяны ном хурах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Мөн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА