Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-09-05

“ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
✅Аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аймгийн дэд зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хүрээнд “Нандин бүхнээ хамгаалъя” аяны дор Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд, багийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, “Гэр бүлийн боловсрол олгох” сургагч багш бэлтгэх сургалт Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна.
✅Иргэд, олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг нэмэгдүүлэх, хүчирхийллийг бууруулах зорилготой уг сургалтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар зохион байгуулж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аймгийн дэд зөвлөл хамтран ажиллаж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 22
14 / 64%
8 / 36%