Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

‘‘Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр’’-ийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт хүндэтгэн өнгөрүүлнэ.

2025-09-09

УИХ-ын 33 тоот тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэхээр ‘‘Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр’’ болгосонтой холбоотойгоор 30 дахь өдрийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт хүндэтгэн өнгөрүүлнэ.
Эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй байдлын төлөө халуун амиа зориулсан эх орончдынхоо гэгээн дурсгалд зориулан, цаашид Монгол улсад хүний эрхийг баталгаажуулах, уг оролдлогыг таслан зогсоох, улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй байх үзлийг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлэх 2025 оны 09 дүгээр сарын 10-ны ‘‘Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр’’ замын хөдөлгөөнд оролцох нийт жолооч нарт хэлмэгдэгчдэд хүндэтгэл үзүүлэн авто машиныхаа гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 22
14 / 64%
8 / 36%