Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-08-29

Аймгийн ИТХ-ын Зөвлөл, Дэд бүтэц хот байгуулалтын хөгжлийн хороо өнөөдөр /2025.08.29/ хуралдаж Хот суурин газрын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай хэлэлцлээ.
Хуралд:
✅Ховд Дулааны станц ТӨХК
✅Бадамлах дөл ХХК дулааны станц
✅НААҮ-ний Шим ус ОНӨОХХК
✅Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК гэсэн байгууллагуудын удирдлага, инженер, мэргэжилтнүүд оролцож өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг үеийн мэдээллийг танилцууллаа.
Зөвлөлийн гишүүдээс:⤵️
Хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар аймгийн Онцгой комиссыг яаралтай хуралдуулах шийдвэр гаргаж, тэмдэглэлээсээр үүрэг болгохоор тогтлоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%