Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-08-28

Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр /2025.08.28/ хуралдаж Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай хэлэлцлээ. Үүнд:
✅Өвс тэжээлийн нөөцийн бэлтгэл;
✅Отрын бүс нутаг болон аймаг, сум дундын отрын бэлчээр ашиглалтын төлөвлөлт;
✅Малын гаралтай түүхий эдийн зах зээлийн судалгаа;
✅Аймгийн хэмжээнд мал, мах худалдан авах үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн эрэлт хэрэгцээ хүчин чадлын тухай
✅Мал сүргийн эрүүл ахуйн асуудал, төлөвлөгөө вакцин, туулгалтын явц, шаардлагатай мэргэжилтэн боловсон хүчин, хөрөнгө санхүүгийн болон бусад асуудал
✅2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын цаг агаарын төлөв байдал;
✅Аймгийн хэмжээний бэлчээрийн төлөв байдал
✅Аймгийн 2025 оны гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний тухай зэрэг мэдээллийг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд танилцууллаа.
Зөвлөлийн гишүүдээс:⤵️
🔹Аймгийн нөөцөд авч байгаа өвсийг стандарт заасны дагуу пүүлж авах
🔹“Өвлийн идэш” арга хэмжээг Улаанбаатар хотод малчидтай хамтран зохион байгуулах
🔹“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд Ховд аймгийн газар тариалан эрхлэгчдийг оролцуулах, зохион байгуулах
🔹Мал, махны үнэ ханшийн мэдээллийг 7 хоног бүр малчдад хүргэж, мөн сумдын багийн дарга нараас зах зээл дээр борлуулах малын тоо толгойн мэдээллийг авч үйлдвэрүүдтэй холбож, борлуулах сувгийг бий болгох
🔹ИТХ-аас батлагдсан “Зээлийн хүүгийн хөнгөлөлт” хөтөлбөрийн мэдээллийг салбарынхаа аж ахуйн нэгжүүдэд хүргэх
🔹Экспортын гэрчилгээг орон нутагт бичдэг болох үүнд анхаарч, ажил хэрэг болгох
🔹Мал эмнэлгийн бэлэн байдлыг хангах зэрэг гарсан санал, шийдвэрийг холбогдох байгууллагуудад тэмдэглэлээсээр үүрэг болгоно.
Мөн өвлийг эрсдэл багатай, өнөтэй давахад мэргэжлийн салбар байгууллагуудын уялдаа холбоо, ажлын төлөвлөлт, бэлтгэл ажил чухал тул анхаарч ажиллахыг энэ үеэр үүрэг болголоо.
 
 
 
 
 
 
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%