Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дөргөн сумын малчдын чуулга уулзалт болж 150 гаруй малчин оролцлоо.

2025-08-26

Тус чуулга уулзалтад аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр оролцож Засгийн газар болон аймаг орон нутгаас батлан хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, Дөргөн суманд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө.
⁉️Энэ жил гандуу, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг малчдад анхааруулж өвөлжилтийн бэлтгэл ажлын чиглэлээр мэдээлэл хүргэлээ.
☝Тиймээс малчид тодорхой тооны малаа нядлах, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч, борлуулалтын боломжит сувгуудын талаар мэдээлэл өгч, хамтран ажиллахаа илэрхийллээ.
🟢Ингэснээр мал сүргийн тоо толгойг бодит зохистой түвшинд барьж, бэлчээрийн даацыг хамгаалах, өвлийг гарз хохирол багатай даван туулах боломжтой болох юм.
⤵️Цаашид зөв бүтэцтэй, цөөн тооны малаас амьдралдаа хүрэлцэхүйц хэмжээний ашиг хүртэх боломжийг малчидтайгаа хамтран бий болгох зөв менежмент хийж хамтран ажиллахаар тохиролцов.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%