Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд аймагт “Баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх” төсөл арга хэмжээ хэрэгжиж эхэллээ.

2025-08-15

Үүнтэй уялдуулан⤵️
🔹 “Бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлуулан ажиллаж байна🖋
✅ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх,
✅ Ажлын байр шинээр бий болгох, зах зээлийн өрсөлдөөнийг сайжруулж инфляцыг тогтворжуулах,
✅ Экспортыг нэмэгдүүлэх зэрэг үр дүнтэй учраас Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй зарим банкнуудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулав📑
✅Энэ удаад Ховд аймаг дахь Монголбанкны салбар, ХААН банкны салбартай байгуулсан гэрээг үзэглэлээ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%