Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Монголын дугуйн спортын 2025 оны хамгийн том сорилго, хамгийн олон өдөр, хамгийн хол зайд тамирчдын бэлтгэл, тэсвэр тэвчээр, шандсыг сорих “Tour of Mongolia 2025” дугуйн олон өдрийн уралдаан үргэлжилж байна

2025-08-14

Монголын дугуйн спортын 2025 оны хамгийн том сорилго, хамгийн олон өдөр, хамгийн хол зайд тамирчдын бэлтгэл, тэсвэр тэвчээр, шандсыг сорих “Tour of Mongolia 2025” дугуйн олон өдрийн уралдаан үргэлжилж байна🚴‍♂️🚴
2️⃣6️⃣ дахь жилдээ болж буй уралдааныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Монголын дугуйн холбооноос зохион байгуулж байна.
🚴 Тамирчид энэ сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгаас гарч 450 орчим км замыг дугуйгаар туулан өнөөдөр /2025.08.14/ Ховд аймагт орж ирлээ🚵🚴‍♂️🚵
🔹️ Энэ удаагийн арга хэмжээ орон нутагт дугуйн спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдлоо өгнө гэж зохион байгуулагчид үзэж байна.
🔹️ Ялангуяа Ховд аймаг зам, дэд бүтэц сайтай учраас энэ спортыг хөгжүүлэх, улсын болон Олон улсын тэмцээн уралдаан явуулах бүрэн боломжтойг хэлж байлаа.
🇲🇳 УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж буй уралдааны үеэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “ДУГУЙН ӨДӨРЛӨГ” зохион байгуулж хүүхэд багачуудын дунд дугуйн уралдаан явууллаа🚴‍♀️🚴
🚴‍♀️ Нас насны ангиллын төрөлд 300 орчим хүүхэд багачууд хамрагдсан уралдаанд амжилттай оролцсон тамирчдын шагналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар гардуулж баяр хүргэв.
🔹️ Мөн дугуйтай үзүүлбэр толилуулж иргэд, олон нийтэд дугуйн спортыг сурталчиллаа🚴‍♂️🚴
🇲🇳 Монголын шилдэг багуудын, хамгийн шилдэг дугуйчид энэ удаагийн уралдаанд оролцож байна.
🔹️ Тамирчид энэ сарын 16-нд Увс аймгийн төв Улаангом хотод, 21-нд Завхан аймгийн төв Улиастай хотод болох сүүлийн гарааны дараа аваргуудаа тодруулна

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%