Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тува улсын Дээд хурлын төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна

2025-09-11

🇲🇳🇷🇺Ховд аймгийн ИТХ болон ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Дээд хурлын хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын (Парламент) Үндсэн хууль, эрх зүйн бодлого, төрийн байгуулалтын хорооны дарга Осмоловская Людмила Леонидовнагаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
🔷Тус ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа тэргүүтэй аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
🔹Уулзалтаар:⤵️
Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан "Би Орос хэлэнд дуртай" танин мэдэхүйн оюуны уралдааныг зохион байгуулах болон боловсролын салбарын багш нар харилцан сайн туршлага судлах, оюутан солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%