Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Я люблю русский язык" танин мэдэхүйн уралдааныг зохион байгууллаа.

2025-09-11

🇲🇳🇷🇺Ховд аймгийн ИТХ болон ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Дээд хурлын хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-иудын 8-9-р ангийн сурагчдын дунд "Я люблю русский язык" танин мэдэхүйн уралдааныг зохион байгууллаа.
🤝🤝“Орос, Монгол-мөнхийн нөхөд” уриан дор явагдсан тус оюуны уралдаанд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургууль, Мянгад, Буянт, Манхан, Үенч, Дөргөн, Ховд сум гээд нийт 13 сургуулийн 60 гаруй сурагч оролцсон юм.
🌟Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Бүгд найрамдах Тува Улсын Дээд Хурлын Үндсэн хууль, эрх зүйн бодлого, төрийн байгуулалтын хорооны дарга Осмоловская Людмила нар оролцож, багш сурагчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
🪆Энэхүү уралдаан нь сурагчдын орос хэл сурах, танин мэдэхүйн идэвхийг дэмжих, орос хэлээр харилцах ур чадварыг хөгжүүлэх, бүтээлчээр өөрийгөө илэрхийлэх боломж олгоход чухал ач холбогдолтой юм.
🔹Уралдаан асуулт хариулт хэлбэрээр үндсэн 10 даалгаврын хүрээнд явагдаж шилдгүүдээ шалгаруулснаас⤵️
🥇1-р байрт Жаргалант сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль
🥈2-р байрт Ховд сумын ЕБС
🥉3-р байрт Үенч сумын ЕБС-ийн сурагчид шалгарав👏👏👏
Хаалтын арга хэмжээний үеэр уралдаанд оролцсон сургуулийн багш нарт “Талархал” хадгалуулж, хүүхэд бүрд дурсгалын зүйл гардууллаа.
🔹Уг уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулсан
🌟Аймгийн ЗДТГ
🌟Аймгийн Боловсролын газар,
🌟Ерөнхий боловсролын 6-р сургууль
🌟Ховд аймаг дахь Орос хэлний төв
🌟хамтран ажилласан Хөгжил Политехник коллежийн хамт олондоо талархал илэрхийлье!

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%