Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Осмоловская Людмила Леонидовнагаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллах үеэрээ Жаргалант сумын 16-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

2025-09-11

Ховд аймгийн ИТХ болон ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Дээд хурлын хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын (Парламент) Үндсэн хууль, эрх зүйн бодлого, төрийн байгуулалтын хорооны дарга Осмоловская Людмила Леонидовнагаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллах үеэрээ Жаргалант сумын 16-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
🏠Энэ үеэр 16-р цэцэрлэгийн бяцхан багачууд Монгол өв уламжлал, ёс заншлыг харуулсан урлагийн үзүүлбэрээр Тува улсаас ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүллээ.
🎊Мөн Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчин нөхцөл, анги танхим, хүүхэд хөгжүүлэх сайн туршлагуудтай танилцлаа.
✅Цаашид хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын багш нарын туршлага судлах боломжийн талаар санал солилцов.
🤝Тува улсын Дээд хурлын зочид, төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн хамт олондоо баярлалаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%