УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх өдрийг 30 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд Хэлмэгдэгчдийн хөшөөнд цэцэг өргөж, Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийдүүдэд хойдын буянд зориулсан ном хурж, зул өргөлөө.

Энэхүү арга хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн үр хүүхэд ач зээ, ар гэрийн төлөөлөл, Аймгийн удирдлагууд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, аймгийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс агентлаг, байгууллагын дарга нар мөн Хэрлэн сумын удирдлагууд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Шадавдаржаалин хийд болон Гүндүгаварлин хийдийн лам нар оролцлоо.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА






























