Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТУУДЫН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХЭМЖЭЭ, ЗААГИЙГ ТОГТООХ САНАЛЫГ ДЭМЖИЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-09-10

🇲🇳ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТУУДЫН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХЭМЖЭЭ, ЗААГИЙГ ТОГТООХ САНАЛЫГ ДЭМЖИЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
📌Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хот байгуулах тухай 72 дугаар тогтоолын дагуу орон нутгийн зэрэглэлтэй Чингис, Бор-Өндөр хотуудын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох саналыг хэлэлцэж, дэмжсэн саналыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт уламжлахаар шийдвэрлэлээ.
Чингис хот: 8535.35 га
Бор-Өндөр хот: 2801 га
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 22
14 / 64%
8 / 36%