Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсэд өөрчлөлт орлоо

2025-09-11

E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсэд өөрчлөлт орлоо

 
 

Дэлхийн улс орнуудад зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо нь төрийн, хувийн болон  төр, хувийн хэвшил хосолсон бүтэцтэй байдаг. Манай улсын хувьд 2011 онд батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу 2021 онд  “Бүрэн скор ЗМС” ХХК,  “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авч зээлийн мэдээллийн санг эрхэлж байна.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах боломжийг хязгаарлаж буй зээлийн ангиллын мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх (зээлийн мэдээллийн лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Монголбанк, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсэд 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тохиргоо хийлээ.

Үүний дагуу “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК, “Бүрэн Скор ЗМС” ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн ангиллын мэдээллийг тусгахгүй бөгөөд цаашид зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглана. Зээлийн оноог зээлдэгчийн зээлээ эргэн төлөх чадвар, эрсдэлийн түвшин зэрэгт үндэслэн тооцоолдог бөгөөд санхүүгийн сахилга бат, зээлийн түүх, өр орлогын харьцаа, төлбөрийн чадвар зэргийг тодорхойлсон тоон үзүүлэлт юм. Зээлдэгч зээлээ төлж чадахгүйд хүрч, зээлийн оноо нь буурсан ч эргээд хэвийн төлж эхлэхэд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж, хэвийн түвшинд хүртэл нэмэгдэх боломжтой.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%