Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

👩‍🏫👨‍🏫Өнөөдөр "Багш нарын баяр"-ын өдөр💐

2025-10-03

Ховд аймгийн ИТХ-аас батлагдсан "Ховдын ирээдүй" хөтөлбөрийн хүрээнд "ШИЛДЭГ БАГШ" нарыг шалгарууллаа.
Шилдэг багшаар:
🖋Жаргалант сумын ерөнхий боловсролын 6-р сургуулийн Биологийн багшТөмөрсанаагийн Үрэнгээ,
🖋Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийн Математикийн багш Баатарсүрэнгийн Ганбаяр,
🖋Булган сумын ерөнхий боловсролын Минжит Булган сургуулийн Физикийн багш Лхагвасүрэнгийн Уянга,
🖋Жаргалант сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн Дизайн технологийн багш Сэнгэдоржийн Мөнхтогтох,
🖋Жаргалант сумын ерөнхий боловсролын Цаст-алтай сургуулийн Түүх-Нийгмийн багш Батсуурийн Гэгээнжаргал,
🖋Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийн бага ангийн багш Батсуурийн Хоролсүрэн,
🖋Жаргалант сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн бага ангийн багш Жаргалсайханы Цэндсүрэн,
🖋Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Жоловын Гүльдан,
🖋Жаргалант сумын ерөнхий боловсролын Цаст-алтай сургуулийн бага ангийн багш Бадаан Цоггэрэл,
🖋Дуут сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Магсарын Байгалмаа,
🖋Жаргалант сумын 11-р цэцэрлэг ийн бүлгийн багш Баасайхүүгийн Уртнасан,
🖋Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн бүлгийн багш Баатарын Бадамсүрэн,
🖋Буянт сумын цэцэрлэгийн бүлгийн багш Долгорын Өлзийбаяр,
🖋Хөгжил политехник коллежийн Үсчний багш Тэргүүнбаярын Мөнхцэцэг,
🖋МУИС-ийн баруун бүсийн сургуулийн Химийн багш Замбуугийн Бурмаа нар шалгарч тус бүр 30.0 сая төгрөгөөр урамшууллаа.
"ШИЛДЭГ БАГШ" нартаа халуун баяр хүргэе.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%