Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраар ахлуулсан албаны төлөөлөл “Алтай инвест-2025” форумд оролцлоо.

2025-09-30

Ховд аймаг болон БНКУ-ын Дорнод Казахстан муж хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
🔹Энэ хүрээнд Бүгд найрамдах Казакстан улсын Дорнод Казахстан муж буюу Өскемен хотод болсон “Алтай инвест-2025” форумд Монгол улсыг төлөөлөн Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраар ахлуулсан албаны төлөөлөл оролцлоо.
📍“Алтай инвест-2025” форумд 14 улсын төрийн болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 105 хүн оролцов.
Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраар ахлуулсан албаны төлөөлөл БНКУ-ын Өскемен хотын:⤵️
🔹Дорнод Казакстаны Техникийн их сургууль
🔹Усть-Каменогорск усан цахилгаан станц
🔹Восток Молоко компанийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр болон Үхрийн ферм
🔹Малын тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%