Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Үенч сумын Жаргалан, Цагаан түнгэ багийн иргэдтэй уулзлаа.

2025-10-09

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлэх “Хилийн ногоон бүс” арга хэмжээ, улсын хил орчмын бүс нутагт хууль бус ан, агнуур, ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор орон нутагт амьдарч буй малчин гэр бүл, иргэд олон нийтэд хууль сурталчлах, мал аж ахуйн талаар болон аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлого, хөтөлбөрийг танилцуулан мэдээлэл хүргэн ажиллалаа.
📊Үенч сум нь 5 багтай, 4000 хүн амтай, 1018 өрхтэй үүнээс 548 нь малчин өрх байна. 2024 оны жилийн эцсээр 164 мянган толгой мал тоолуулжээ.
📍Тус сумын Жаргалан, Цагаан түнгэ багийн 50 орчим малчин өрх сумаасаа 140-150 км орчимд нүүдэл хийж, хилийн бүсэд өвөлждөг байна.
Үенч сумын иргэд:⤵️
✅Чоно агнах зөвшөөрөл олгох (Сүрэг чоно малруу дайрах асуудал их гардаг)
✅Малчдад байгаа галт зэвсэгүүдийг бүртгэлжүүлэн, үнэмлэхжүүлэх
✅Малын хулгай нэмэгдэж байгаад хяналт тавих, илрүүлэлтийг сайжруулах,
✅Багийн төвд хүүхдийн гэр цэцэрлэгтэй болох
✅Хайгуулын лицензтэй газарт анхаарал хандуулах
✅Хөшөөтийн нүүрс чанаргүй ирж байна
✅Иргэд түлшний мод бэлтгэхэд хууль зөрчсөн гэдэг асуудал гардаг боллоо боломжит талаас нь шийдэх
✅Жи мобайлын сүлжээг сэргээх зэрэг асуудалд анхаарч өгөхийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд уламжиллаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%