Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл хяналт шалгалтаар ажиллаж байна.

2025-10-06

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Шашны асуудал эрхэлсэн зөвлөл Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа, явуулж буй сүм, хийд, цуглаан, зарим Төрийн бус байгууллага, дотуур байр, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт хийж байна.
🔹Уламжлалт, уламжлалт бус сүм, хийд, төрийн бус байгууллага нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн холбогдох хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж, зөвлөмж өглөө.
Шашны асуудал эрхэлсэн зөвлөлд:
✅ИТХ-ын Ажлын алба,
✅ЗДТГ-ын хууль эрхзүйн хэлтэс,
✅ТЕГ-ын Ховд аймаг дахь газар,
✅Цагдаагийн газар,
✅Татварын хэлтэс,
✅Улсын бүртгэлийн хэлтэс,
✅Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газар,
✅ГИХГ-ын баруун бүс дахь газрын холбогдох албан тушаалтнуудаас гадна аймгийн ГХБХБГ, СУАЖЗГ, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг хамтран төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
🔹Ховд аймгийн нутаг дэвсгэрт “Шашны байгууллага, сүм хийд байгуулах зөвшөөрлийн хугацаа сунгах, үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын дагуу аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрлийн хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%