Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах “Иргэдийн нийтийн хурал - Иргэдийн оролцоо” сургалт боллоо.

2025-10-13

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Конрад Аденауэр Сан хамтран багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг мэргэжил арга зүйгээр хангаж чадавхжуулах, аймгийн хэмжээний Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх зорилгоор зохион байгуулав.

Сургалтад 17 сумын ИТХ-ын мэргэжилтэн, 91 багийн ИНХ-ын дарга, аймгийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн гэсэн 120 хүн хамрагдлаа.

“Иргэдийн Нийтийн Хурал–Иргэдийн оролцоо” сэдэвт сургалтыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нээж үг хэллээ. Мөн Удирдлагын академийн багш, Др. Я.Бямбаяр, МУИС-ийн багш, Др. Г.Мягмар нар урилгаар оролцож, сургалт мэдээлэл хийв.

Сургалтаар:
Шууд ардчилал ба багийн Иргэдийн Нийтийн Хурлын эрх зүйн орчин

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын сайн туршлага- Иргэдийн оролцоог хангах нь

Манлайлал – Эрхэмж

Хувь хүний хүртээмж, харилцаа болон хандлага

Аймгийн ИТХ-ын танилцуулга, хурлын байгууллагуудын хамтын ажиллагаа

Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны баримт бичиг, орон нутгийн хөгжлийн сан

Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын газрын харилцаатай холбоотой эрх үүрэг зэрэг сэдвүүдээр мэдээлэл авч, хэлэлцсэн сэдэвтэй холбогдуулан багаар ажиллаж, хэлэлцүүлэг хийв.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%