Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Мүүдиз агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В1”, төлөвийг “тогтвортой” болгон ахиулав

2025-10-17

Мүүдиз агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В1”, төлөвийг “тогтвортой” болгон ахиулав

 
 

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B1”, төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилснээ 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зарлав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд:

  • Экспортын түүхий эд төрөлжиж, дотоодын эрэлт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт нүүрсний үнээс хамаарах хамаарал буурсан: 2024 оноос эхлэн нүүрсний үнийн уналт үргэлжилж байгаа ч зэсийн экспорт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт тогтвортой байна. Алт болон газрын ховор элементийн ашигт малтмалын хайгуул нэмэгдэж, Засгийн газраас дэд бүтэц болон гадаад харилцааг сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа нь ирээдүйд экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах хүлээлттэй байна. Цалин, тэтгэвэр нэмэгдсэнээр хэрэглээ өсөж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад эерэг нөлөөтэй байна.
  • Засаглал болон институцийн шинэчлэлүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихээр байна: Цар тахлын дараа тууштай хэрэгжүүлж буй өрийн удирдлагын нөлөөгөөр гадаад өрийн эрсдэл болон өрийн дарамт буурлаа. Авилгыг бууруулах бодлого болон Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн найруулах гэж байгаа зэрэг нь институцийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, түүхий эдийн үнийн хэлбэлзлийн эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулахад дэмжлэг болно.
  • Засгийн газрын өр нэмэгдэх хүлээлттэй байгаа ч ижил зэрэглэлтэй орнуудын түвшинд байхаар байна: 2017 оноос хойш Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа буурсан ч нүүрсний үнийн уналттай холбоотойгоор төсвийн орлого саарч, төсвийн алдагдал 2025 онд нэмэгдэх төлөвтэй байна. Улмаар Засгийн газраас тэвчиж болох дэд бүтцийн төслүүд болон урсгал зардлыг танаж, төсвийн алдагдлыг бууруулахаар ажиллаж байна. Түүнчлэн ирэх жилүүдэд татварын шинэчлэлийг хэрэгжүүлснээр төсвийн орлого буурах нь өрийн ачааллыг нэмэгдүүлэх хэдий ч  ижил зэрэглэлтэй орнуудын түвшинд байхаар байна.

Иймд тус агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В1”, төлөвийг “Тогтвортой” болгон ахиулж, харин богино хугацааны зээлжих зэрэглэлийг “Not Prime” түвшинд баталгаажуулав.

Цаашид үнэлгээг дээшлүүлэх нөхцөл:

Өрийн бус хөрөнгийн урсгалын нөлөөгөөр гадаад валютын нөөц тогтвортой нэмэгдэх, Засгийн газрын өр буурах, дотоодын өрийн хэрэгслээр дамжуулан Засгийн газрын өрийн зардлыг бууруулж, ханшийн эрсдэлийг бууруулах, төсвийн шинэчлэлийн нөлөөг тэнцвэржүүлэх тохиолдолд Мүүдиз агентлагаас зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой байна.

Цаашид үнэлгээг бууруулах нөхцөл:

Зээлийн санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж, Засгийн газрын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудах, гадаад санхүүжилтийн зөрүү эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх зэрэг тохиолдолд зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулж болзошгүй юм.

 
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%