Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-10-23

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан бөгөөд уг Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.
📆Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2025.10.23) хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.⤵️
🔹Эрчим хүчний яамны санхүүжилтээр Хөшөөтийн уурхайг түшиглэж баригдсан шахмал түлшний үйлдвэрийн эзэмшил, ашиглалт, үйл ажиллагааг хариуцах Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр байгуулах тухай
🔹Орон нутгийн өмчит орон сууцны корпораци байгуулах тухай
🔹Хот тохижуулах газар болон “Шинэ Ховд Жаргалант ТҮК” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, үйл ажиллагааг нэгтгэн Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай
🔹Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
🔹Газрын нэгдмэл сангийн ангилал батлах тухай
🔹Аймгийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай.
🔹Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай
🔹Шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаа явуулах эрх олгох, хугацаа сунгах тухай
🔹Аймгийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл шинэчлэн байгуулах тухай гэсэн 9 асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангах чиглэлийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарт үүрэг болгон, аймгийн ИТХ-ын Зургаадугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%