Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД ХУРАЛДЛАА

2025-10-29

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн ИТХ-ын дэргэд хороод ажиллахаар заасан байдаг. ИТХ-ын VI хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болно.
Хуралдаан болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хороодын хурлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.
Өнөөдөр (2025.10.29) Сайн засаглал, нутгийн удирдлага, хууль зүйн хөгжлийн хороо, Төсөв, эдийн засгийн хөгжлийн хороо, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, Байгаль орчин ногоон хөгжил, хөдөөгийн хөгжлийн хороо, Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хороод хуралдаж:
✔️Хот тохижуулах газар болон “Шинэ Ховд Жаргалант ТҮК” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, үйл ажиллагааг нэгтгэн Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай
✔️Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай
✔️Орон нутгийн өмчит орон сууцны корпорац байгуулах тухай
✔️Газрын нэгдмэл сангийн ангилал батлах тухай
✔️Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
✔️Аймгийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
✔️Эрчим хүчний яамны санхүүжилтээр Хөшөөтийн уурхайг түшиглэн баригдсан шахмал түлшний үйлдвэрийн эзэмшил, ашиглалт, үйл ажиллагааг хариуцах Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай
✔️Шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах эрх олгох, хугацаа сунгах тухай
✔️Аймгийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл шинэчлэн байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
✅Дээрх хэлэлцсэн асуудлуудтай холбоотой хороодын дүгнэлт гарч аймгийн ИТХ-ын Зургаадугаар хурлаар хэлэлцүүлэх саналыг дэмжлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%