Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Ховдын эрдэмтдийн форум–2025” арга хэмжээ боллоо.

2025-11-10

Тус форум нь Засгийн газрын "Бүсчилсэн хөгжлийн бодлого",
аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн хөгжилд эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлагыг чиглүүлэх зорилготой юм.
🔹Форумыг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөл, МУИС-ийн Баруун бүсийн сургууль болон орон нутгийн төрийн байгууллагууд, эрдэмтдийн төлөөлөл хамтран зохион байгуулж аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ховд аймгийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл 50 орчим хүн оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр форумыг нээж хэлсэн үгэндээ: Ховд аймаг цаашдаа эрдэмтэдтэйгээ хамтарч хөгжинө, эрдэмтдийнхээ үгийг сонсоно. Нутаг орноо хөгжүүлэхэд эрдэмтдийн дуу хоолойг төрийн бодлогын түвшинд сонсож, эрдэмтэн судлаачдын бүтээл, судалгааг нь зөв ашиглах нь чухал юм. Ховд аймгийн ИТХ-аас “Хүн төвтэй, хүний хөгжлийг дэмжсэн, үйлдвэрлэл, бизнест ээлтэй байх” бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталсан гэдгийг онцоллоо.
Форум👇
▪️ “Баруун бүсийн хөгжилд Ховд аймгийн оролцоо ба аймгийн дунд хугацааны стратеги (2025–2040)” нэгдсэн хуралдаан
▪️ “Төрөлх нутгийн хөгжилд бидний оролцоо” эрдэмтдийн уулзалт хэлэлцүүлэг
▪️ “Эрдэмтдийн экспо” туршлага солилцох арга хэмжээ гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна.
Форумын үр дүнд гарсан санал, судалгааны дүнг👇
✅ Ховд аймгийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө (2025-2040)”-д тусгах
✅ “Хурдтай хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нутгийн эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засаг, инновацын шинэ санал, санаачилгыг орон нутгийн хөгжлийн бодлогод тусгуулах
✅ Судалгаанд суурилсан бодлого төлөвлөлтөөр орон нутгийн хөгжлийг тодорхойлох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ахиц гарна гэж үзэж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%