Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд аймгийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай тогтоолын төслийг та бүхэнд танилцуулж байна.

2025-10-29

Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.” гэж заасны дагуу та бүхэнд хүргэж байна.

“Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” тогтоолын төсөлд саналаа ирүүлэх нь нээлттэй бөгөөд Хар нуур, Ховд голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн М.Энхтайван, мэргэжилтэн Л.Баасанхүү нартай 70432228 дугаараар холбогдоно уу. Мөн kharnuurkhovdgol@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%