Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, VIII ДУГААР ХУРАЛДААНЫГ ТОВЛОЛОО

2025-11-25

Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан (2025.11.25) хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.⤵️
🔹Аймгийн ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны тайлан
🔹Аймгийн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2025 оны хэрэгжилт, 2026 оны төсвийн төслийн тухай
🔹Аймгийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай
🔹Өмчийн асуудал /үндсэн хөрөнгө бүртгэх, шилжүүлэх/
🔹Үндсэн хөрөнгө акталж, данс бүртгэлээс хасах тухай.
🔹Аймгийн ИТХ-ын VIII дугаар хуралдаан зарлах тухай
🔹Ховд аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухай
🔹Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайлан гэсэн асуудлыг хэлэлцэв
🔷Аймгийн ИТХ-ын Зөвлөлөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын наймдугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зарлаж хуралдуулахаар шийдвэрлэлээ.
🗓️Мөн хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн өдөр арга хэмжээг зохион байгуулах, чиг үүргийн хороодын хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%