Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ААС “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-25

Өнөөдөр (2025.11.25) аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Нийгмийн салбарын зарим байгууллагуудтай хамтран “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд орон нутгийнхаа үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцдэг уламжлалтай.
🔹“Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын VIII дугаар хуралдаан болох гэж байгаатай уялдуулан, аймгийн ИТХ-ын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Төлөөлөгчдийн өдөр арга хэмжээний хөтөлбөрийн дагуу аймгийн: ⤵️
🔹Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв
🔹Насан туршийн суралцахуйн төв
🔹Хөгжимт драмын театр гэсэн байгууллагууд дээр ажиллаж, тайлан мэдээлэл, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонслоо.
☝Дээрх байгууллагуудын тухайд хүний нөөц, техник тоног төхөөрөмж, сургууль, цэцэрлэгийн гадна орчны хүртээмжийг сайжруулах зэрэг төсөв санхүүгийн тулгамдсан асуудлууд байна.
📄Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тухайн байгууллагуудаас гарсан саналуудыг аймаг орон нутгийн бодлогын түвшинд дэмжиж хамтран ажиллахаар боллоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%