Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Шилдэг Эко клуб" шалгаруулах уралдааны дүн гарлаа

2025-12-15

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 2025 оныг "Эко клуб"-ын үйл ажиллагааг дэмжих жил болгох зарласантай холбогдуулан аймгийн ЕБС-ын дунд "Шилдэг Эко клуб" шалгаруулах уралдаант арга хэмжээг зохион байгууллаа.
☝Сурагчдын байгаль орчны боловсролыг дэмжих, хог хаягдлыг зөв ангилан ялгах дадал хэвшүүлэх, усны зохистой хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, мод, цэцэг тарьж арчлан хамгаалах үйл ажиллагааг өрнүүлэх, сайн дурын болон нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан нийтэд эерэг хандлага төлөвшүүлэх зорилготой юм.
🟢Тус уралдаанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 18 сургуулийн Эко клуб оролцож шилдгүүдээ шалгарууллаа. Үүнд:
🥇Тэргүүн байрыг Ховд аймгийн ЕБ-ын 3 дугаар сургуулийн "Нахиа эко клуб" шалгарч 2.5 сая төгрөг, батламж /+ сургалтын материал, гарын бэлэг/
🥈Дэд байранд ЕБ-ын 1 дүгээр сургуулийн "Эко клуб" шалгарч 2 сая төгрөг, батламж /+ сургалтын материал, гарын бэлэг/
🥉Гутгаар байранд Ховд аймгийн Буянт сумын ЕБ-ын сургуулийн "Эко Клуб" шалгарч 1.5 сая төгрөг, батламж /+ сургалтын материал, гарын бэлэг/ шагналаа гардан авлаа.
✅Арга хэмжээг хамтран зохион байгуулсан аймгийн ЗДТГ, Ховд аймгийн Боловсролын газар, Ховд аймгийн Байгаль орчны газар, Хар нуур, Ховд голын сав газрын хамт олонд талархал илэрхийлье.
💦Ховд аймгийн ИТХ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%