Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогт томилогдлоо

2025-12-18

Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогт томилогдлоо

 
 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.18/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт албан тушаалаас чөлөөлж, Санжаагийн Наранцогтыг томилов.  

С.Наранцогт нь 1973 онд Дундговь аймагт төрсөн, Монгол Улсын Их Сургуулийн Физик, математикийн сургуулийг физикч, математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

С.Наранцогт нь:

1993-1997 онд: ШУА-ийн Математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтан

1994-1997 онд: Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер

1997-2000 онд: Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч

2000-2003 онд: “Айси” ХХК-д ерөнхий менежер

2003-2005 онд: Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга

2008-2012 онд: БСШУЯ-нд газрын дарга

2012-2015 онд: Хөдөлмөрийн яаманд газрын дарга

2015-2017 онд: Сангийн яаманд газрын дарга

2017-2021 онд: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

2021-2022 онд: Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд

2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдов.

Шинээр томилогдсон Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтод өмнөх Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн баяр хүргэж, ажлын амжилт хүсэж, албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөв.

 
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%