Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар Ш.Сүхтулга томилогдлоо.

2026-01-08

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайханаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, цагдаагийн хурандаа О.Түмэнбаяр, цагдаагийн дэд хурандаа Ш.Сүхтулга нарын ажлыг хүлээлцүүллээ.
🔹Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү нар Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан шинээр томилогдсон дарга болон бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.
👮‍♂️Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа О.Түмэнбаяр нь Архангай аймгийн Цагдаагийн газрын даргаар шилжин томилогдож байна.
👮‍♂️Цагдаагийн дэд хурандаа Ш.Сүхтулга нь анх Ховд аймгийн Цагдаагийн газарт 2008 онд хэрэг бүртгэгчээр ажлын гараагаа эхэлж, 2017-2025 онд тус цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%