Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОЛИМП, ДЭЛХИЙ, ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНҮҮДЭД АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-01-09

Өнөөдөр (2026.01.09) аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч М.Баярт тэргүүтэй аймгийн удирдлагууд Холимог тулааны дэлхийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил, Дасгалжуулагч Ж.Нарантунгалаг, чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзориг, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медалт С.Тэнүүнбуян, Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
🏆Аймгийн ИТХ-ын 2025 оны 4 дүгээр тогтоолоор тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал олгох “АВАРГУУД” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан дараах тамирчдыг шагнаж урамшууллаа. Үүнд:
🥇Мэргэжлийн Холимог тулааны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилийг Ховд аймгийн Хүндэт иргэн шагналаар шагнаж, 20 сая төгрөг,
🎖️Б.Энх-Оргилийн дасгалжуулагч Ж.Нарантунгалагт 5 сая төгрөг,
🏅Чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзоригт 15 сая төгрөг,
🏅Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуянд 5 сая төгрөг,
🏅Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбатад 5 сая төгрөгийн батламжийг гардуулан өгч баяр хүргэлээ.
Аймаг орон нутаг, улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуудуулж, амжилт гаргасан тамирчдадаа нийт Ховдчуудынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэе

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%