Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НАУРЫЗЫН БАЯРТ ЗОРИУЛСАН БАЯРЫН ПАРАД БОЛЛОО

2026-03-20

“Ховд Наурыз 2026” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан баярын парад (2026.03.20) аймгийн төв талбайд боллоо. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
☀️Баярын парад нь Казак зон олны соёлын өв, зан заншлыг харуулсан тэмээн нүүдэл, бүргэд, идээ ундаа, тоглоом наадгай зэрэг 10-аад үзүүлбэрийг нэг дор багтаан үзүүлсэнээрээ онцлог байв.
🔹Ховд аймгийн 90 гаруй мянган иргэдийн 10 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг. Тодруулбал, Ховд, Буянт, Мянгад, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд Казах иргэд аж төрж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%