Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Дэлхийн мөнгөний долоо хоног-2026" аян эхэллээ

2026-03-19

"Дэлхийн мөнгөний долоо хоног-2026" аян эхэллээ


Монголбанкнаас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын Ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын Банкны холбоо, арилжааны банкнуудтай хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяныг “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор эхлүүллээ. Аяны нээлтийн арга хэмжээ төв банканд болж, 200 гаруй хүүхэд залуус оролцов.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас 2012 онд санаачилсан энэхүү аянд өнөөдрийн байдлаар дэлхийн 170 гаруй улс нэгдээд байна. Монгол Улс 2013 оноос уг хөдөлгөөнд нэгдэн, хүүхэд, залууст санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийт 193 мянга гаруй хүүхэд, залуус биечлэн оролцож, давхардсан тоогоор 3.7 сая иргэнд санхүүгийн мэдлэг, мэдээлэл хүргээд байна.

Аяны нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ: “Санхүүгийн боловсролтой иргэн зөвхөн хувийн санхүүгээ зөв удирдаад зогсохгүй, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг. ‘Иргэн баян бол улс баян’ гэх үгийн утга ч үүнд оршиж байна” хэмээн онцоллоо.

Гурван долоо хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү аяны хүрээнд санхүүгийн шийдвэр гаргалт, хуримтлал, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр олон талт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд зохион байгуулах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%