Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2026-03-26

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Есдүгээр хуралдаан өнөөдөр (2026.03.26) Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болж байна.
Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс танхимд 40 буюу нийт 97,5 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Есдүгээр хуралдаанаар: ⤵️
✅Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай
✅Сум, байгууллагуудын тэгш ой тэмдэглэн өнгөрүүлэх өдөр тогтоох тухай
✅Ахуйн зориулалтаар 2026 онд агнах амьтны дээд хязгаар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоох тухай
✅“Хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх нь” хөтөлбөр батлах тухай
✅Түүхэн үйл явдлыг баталгаажуулж, тэмдэглэн өнгөрүүлэх тухай.
✅Ховд аймгийн Дуут сумын ЕБС-ийг Ш.Раднаасэдийн нэрэмжит болгох тухай
✅Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний жагсаалт батлах тухай
✅Их наадам, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт олгох урамшууллын журмын хэрэгжилтийн тайлан хэлэлцэх, журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
✅Ховд аймагт Үндэсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай
✅“Баруун бүсийн хөгжилд Ховд аймгийн оролцоо ба аймгийн дунд хугацааны хөгжлийн стратеги” (2026-2040) батлах тухай
✅Газрын нэгдмэл сангийн ангилалд өөрчлөх оруулах тухай
✅Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд өөрчлөлт оруулах тухай
✅ Мал аж ахуй эрхлэхийг хориглох, бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%