Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын 8-р багийн 6,7,8-р байруудын инженерийн шугам сүлжээг хэсэгчлэн засварлаж байна

2014-12-10

Аймаг, сумын Орон нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг шат дараатай хийсээр байна. Гэсэн ч Дархан сумын 8-р багийн 6,7,8, ёотон байрууд, үндсэн тосгоны бракууд мөн 15-р багийн байруудын нөхцөл сайнгүй байгаа аж. Тиймээс аймаг, сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийнхэн баг бүр дээр ажиллан тодорхой ажлуудыг төлөвлөн хийж байна. Үүний хүрээнд эхний ээлжинд 8-р багийн 6,7,8-р байруудын инженерийн шугам сүлжээг хэсэгчлэн засварлах ажлыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж байгаа юм. Тухайн байрны оршин суугчид өөрсдөө материалын зардал болох 1 сая 800 мянган төгрөгийг гаргасан бол Дархан Дулааны Сүлжээ ТӨХК, Ус Суваг ХК ажиллах хүчээ гарган ажиллаж байна. Нийт 4 сая гаруй төгрөгийн төсөвт өртгөөр дээрх 3 байрны шугамын засвар хийгдэж байна.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%