Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын төлөөлөгч нар БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод аялаад ирлээ

2014-06-17

Аймгийн ИТХ-ын даргын санаачлагаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод аялаад ирлээ. Манжуур хот нь ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт орших тойргийн зэрэглэлтэй хот юм. Зүүн талаараа Хянган даваа, урд талаараа Хөлөннуур, баруун талаараа Монгол улс, хойд талаараа ОХУ-тай хиллэн оршдог тус хот нь 100 жилийн түүхтэй боомтын хот юм. 969,3 хавтгай дөрвөлжин км нутагт 300 гаруй хүн амтай, 10 дэд дүүрэг, 1сууринтай, Хятадын хуурай газрын хамгийн ачаалалтай хилийн боомт ,Зүүн Европтой хийж байгаа гадаад худалдааны 60% дамждаг байна. Сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж байгаа , хамгийн цэвэрхэн хотын тоонд ордог юм байна

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%