2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаан боллоо. Тус
хуралдаанаар:
- Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,
Нийгэм эдийн засгийн 2014 оны зорилтын хэрэгжилтийг дүгнэх, 2015 оны
зорилтыг батлах тухай
- Дүүргийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
- Дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2015 оны төсөв батлах тухай
-
Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг
дүгнэж, 2015 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж
баталлаа.
Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцлээ.