Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийт мал сүрэг 170 гаруй мянган толгойгоор өсчээ.

2015-01-05

2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 6065 мал бүхий өрх, 80 аж ахуй нэгж, 68 тавиул малтай өрхийн нийт 1393447 мал тоологдлоо. Үүнээс Тэмээ 4635, Адуу 176507, Үхэр 142503, Хонь 673347, Ямаа 396455 толгой тус тус тоологдсон байна.Нийт мал тоо өмнөх онд 1220143 толгой байсан бол энэ онд 1393447 толгойд хүрч нийт 173304 толгойгоор өссөн байна. 5 төрлөөр нь авч үзвэл өмнөх оноос Тэмээ 79 толгойгоор буурч, Адуу 15605, Үхэр 17807, Хонь 80354, Ямаа 59617 толгойгоор тус тус өссөн байна. 2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр хамгийн их малтай сум Дашбалбар сум 181905 толгой мал тоолуулсан бол хамгийн бага малтай Халхгол сум 40267 толгой мал тоолуулсан байна.Энэ онд Баянтүмэн, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хэрлэн сумд 5 төрөл дээр малаа өсгөсөн байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%