Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тэргүүлэгчдийн 2015 оны анхдугаар хуралдаан өнөөдөр

2015-01-09

2015 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан 01 дүгээр сарын 09-ны өдрийн 14:00 цагт Тэргүүлэгчдийн хурлын танхимд эхэлнэ.

Хэлэлцэх асуудал:

1.Нутгийн удирдлагын бодлогын хүрээнд:

1.1.Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай.

М.Цэрэндаваа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын ажилтан

1.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлогын хороодын хурлын хуваарийг батлах тухай 
Б.Энхээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 
нарийн бичгийн дарга

1.3.Худалдан авах ажиллагааны албаны 2015 оны 1 дүгээр сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажлын мэдээлэл. 
Ч.Ганбат. Худалдан авах ажиллагааны албаны дарга
1.4.Аймгийн ЗДТГ-ын болон Төрийн байгууллагуудын 2015 оны 1 дүгээр сард зохион байгуулж, гүйцэтгэх ажлын мэдээлэл.
Д.Жаргал. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, 
удирдлагын хэлтсийн дарга

1.5.Монгол улсын өрлөг жанжин Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулах тухай

М.Бадамсүрэн. Аймгийн Засаг даргын орлогч
З.Оргил. “Маршал Хорлоогийн Чойбалсан” ТББ-ын тэргүүн

2. Нийгмийн бодлогын хүрээнд:

2.1. Аймгийн Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөр хэлэлцэх тухай

Д.Алтанцэцэг. Боловсролын газрын дарга

2.2. “Боксын шинэ хөгжил хөтөлбөр”-ийг хэлэлцэж батлах тухай

Б.Чимэддорж. Соёл, спорт, аялал жуулчлалын газрын 
дарга

2.3. “Архигүй амьдрал хөтөлбөр”-ийг хэлэлцэж, батлах тухай.
А.Мэндсайхан. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн
дарга

3. Орон нутгийн өмчийн албаны ажлын хүрээнд:

3.1. Санал уламжлах тухай/Төрийн өмчийн хороонд/
3.2.Тээврийн хэрэгсэл дуудлагаар худалдах тухай
3.3. Хөрөнгө ашиглалтаас хасах тухай
3.4. Дизель станц шилжүүлэх тухай
3.5.Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

Б.Батдорж. Орон нутгийн өмчийн албаны дарга

ИТХ-ын ажлын алба

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%