Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Бодлогын хороод 7 хоног бүр хуралдана

2015-01-16

Аймгийн ИТХ-ын Бодлогын хороод 7 хоног бүр хуралдана

Аймгийн ИТХ-ын 2015 оны 01-р сарын 09-ны өдөр хуралдсан Тэргүүлэгчдийн хуралдааны 02 дугаар тогтоолоор Бодлогын хороодын хурлын хуваарийг батлав.

Бодлогын хороод дараах хуваарийн дагуу хуралдана:

-          Төсөв, эдийн засгийн бодлогын хороо – 1 дэх долоо хоног, пүрэв гараг

-          Гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хороо – 2 дахь долоо хоног, пүрэв гараг

-          Байгаль орчин, газрын тос, уул уурхайн бодлогын хороо – 3 дахь долоо хоног, баасан гараг

-          Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт үнэлгээний хороо – 3 дахь долоо хоног, пүрэв гараг

-          Зам тээвэр, барилга хот байгуулалтын бодлогын хороо – 3 дахь долоо хоног, баасан гараг

-          Хүнс, үйлдвэр, ХАА-н бодлогын хороо – 4 дэх долоо хоног, пүрэв гараг

-          Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын хороо – 4 дэх долоо хоног, баасан гараг

ИТХ-ын Ажлын алба

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%