Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АИХ-ын депутат нартаа хүндэтгэл үзүүлэв.

2015-01-16

Улсынхаа хууль цаазын тулгуур бичиг болсон шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Засаг даргын Орлогч М.Бадамсүрэн нар уг хуулийг батлахад гар биеэр оролцож, оюун санаагаа уралдуулсан хүмүүс болох Х.Чулуунбаатар, Р.Чойжинням, Б.Жадамбаа нарт хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа. Одоогоос 23 жилийн өмнө буюу 1992 онд шинэ үндсэн хуулийг баталж орон даяар дагаж мөрдөж эхэлсэн. Хуулийг батлахад Дорнод аймгаас 19 төлөөлөгч сонгогдон оролцож 70 гаруй хоног хуралдан баталсан түүхтэй.


Дорнод аймгаас сонгогдсон АИХ-ын 19 депутат.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%