Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулах орлогын бүрэлдэхүүнд юу юу хамрагдах вэ?

2015-01-27

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан ёсны лавлах утас болох “Мэдээллийн лавлах 19001199”-өөс бэлтгэн ирүүлсэн Нийгмийн даатгалын  ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Дараах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоноос НД-ын шимтгэлийг албан журмаар /заавал / тооцож төлнө. Үүнд: 

  1. Үндсэн цалин, нэмэгдэл хөлс
  2. Шагнал урамшуулал
  3. Ээлжийн амралтын олговор
  4. Сул зогсолтын үеийн олговор
  5. Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх үеийн цалин хөлс
  6. Ажил хүлээлцэх хугацааны олговор
  7. Ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтанд олгох тэтгэмж олговор
  8. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговор
  9. Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор
  10. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохирсон ажлын хөлс 
  11. Аж ахуйн нэгж байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого

Эдгээр хөлс орлогоос НД-ын тухай хуулинд заасан хувь хэмжээгээр тооцон шимтгэлийг хугацаанд нь төлсөн байх үүрэгтэй. Хэрэв ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс үүнтэй адилтгах орлогыг санаатай бууруулан тооцсон мөн тайланд тусгагдсан тухайн сард төлбөл зохих шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй, дутуу төлсөн зэрэг зөрчил гаргасан бол уг хөдөлмөрийн хөлс орлогод ноогдох шимтгэл болон алдангийг улсын байцаагчийн актаар тогтоон төлүүлж зөрчил дутагдалгүй ажиллахад хяналт тавьж ажиллана.

Нийгмийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, лавлагааг “Мэдээллийн Лавлах 19001199”-ийн “Мэргэшсэн зөвлөх”-өөс авах боломжтой.

                                          Эх сурвалж: www.gogo.mn

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%