Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО.

2015-02-03

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн 2014-2016 онд хэрэгжих “Хүний нөөцийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Засаг даргын Тамгын газраас баталсан удирдамжийн дагуу сургалт семинарыг “Энхийн төлөө” цогцолборт зохион байгууллаа.
 Уг сургалтаар Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, холбогдох дүрэм журам, эрх зүйн акт, Архивын албан хэрэг хөтлөлтийн стандартын хэрэгжилт хангах чиглэлээр хороодын зохион байгуулагч болон Иргэний танхимын ажилтнууд оролцлоо.
Сургалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургуулийн багш Ш.Цогтоо, Шихихутаг хууль зүйн дээд сургуулийн багш хуульч Ц.Амарсанаа, Чингэлтэй дүүргийн Тамгын газрын Архивын эрхлэгч С.Энхцацрал, Эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа нар удирдан явууллаа.
Сургалт чөлөөт ярилцлага, асуулт хариулт мэтгэлцээний зарчимд тулгуурлан явсан бөгөөд сургалтад оролцогчдоос цаашдаа энэ төрлийн хууль эрх зүйн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахыг хүсч, сургалтаас олж авсан мэдлэгээ цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллахаар боллоо. 
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%