Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Архигүй амьдрал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2015-02-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр  сарын 09-ний өдрийн тогтоолоор “Архигүй амьдрал” хөтөлбөрийг баталсан. Ажилгүйдэл, ядуурал нийгмийн сөрөг үзэгдэлтэй холбоотойгоор ахуйн хүрээнд архидан согтуурах явдал иргэдийн дунд түгээмэл байгаа нь гэр бүл дэх хүчирхийлэл, гэр бүл салалт, ажил таслалт, сургууль завсардалт болон хүүхэд өсвөр үеийнхний архи ууж, тамхи татах, мансуурах хорт зуршилд автах шалтгааны нэг болж байна. Мөн орон нутагт согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэгийн тоо хэт олширч, хүссэн үедээ худалдан авч хэрэглэх орчин бүрдсэн нь  архи согтууруулах ундаа хэрэглэх, гэмт хэрэг гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна. Архидалтаас үүдэн гарч байгаа гэмт хэрэг зөрчил, хүний эрүүл мэнд, гэр бүл салалт, хүчирхийлэл зэрэг нийгмийн амьдралд учрах хор уршиг ихсэж байгаа тул иргэд олон нийт, хүүхэд залуучуудад хандсан архины хор хөнөөлийг ойлгуулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх таван үндсэн зорилт бүхий “Архигүй амьдрал” хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийн зорилт:

1. Хүүхэд залуучууд, иргэд олон нийтэд хандсан архи согтууруулах ундааны хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх болон аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг архи согтууруулах ундаагүй тэмдэглэн өнгөрүүлдэг болох эрүүл зан үйлийг төлөвшүүлэх арга хэмжээг зохион байгуулах

2. Хүн амын дунд архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үүсэж байгаа өвчин эмгэгийг судлах, илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан баг ажиллуулах

3. Архидан согтуурснаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчил, хүн амын эрүүл мэнд, нийгэмд үүсэж буй сөрөг үр дагавруудыг арилгах

4. Архины хор хөнөөл, хор уршгийн талаар иргэд олон нийтэд хандсан эрүүл мэндийн нөлөөлөл, мэдээлэл, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах, архинаас гарах сэдэлтэй, архины хамааралтай иргэдийг сургалт, эмчилгээнд хамруулах, архины хамаарлаас ангижирсан иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтад хамруулах

5. Төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд иргэдийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, ажлын хамтын уялдаа холбоог сайжруулан архигүй амьдралтай байх орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт хөтөлбөрийн зорилт оршиж байна.

“Архигүй амьдрал” хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, сумдын ИТХ, Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах юм.

Гурван жилийн хугацаатай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн үр дүнд: Архины хор хөнөөлийн талаар иргэдийн ойлголт сайжирч аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй тэмдэглэдэг болно, сайн дурын болон албадан эмчилгээнд архины хамааралтай иргэдийг хамруулж, архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо буурна, архинаас үүдэлтэй, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна,  хөдөлмөр эрхлэлтийн түвшин тодорхой хувиар нэмэгдэнэ, ажилгүйдэл, ядуурал, гэр бүл салалт, архинаас үүдэлтэй гэмтэл, нас баралт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд буурна, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд архигүй ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%