Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орон нутгийн үйлдвэрлээ дэмжсэн үзэсгэлэн худалдаа болно.

2015-02-06

Аймгийн ИТХ-аас 2015 оныг "Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, хэрэглээг хэвшүүлэх ,иргэдэд сурталчлан таниулах зорилгоор монгол түмний баяр цагаан сарыг угтан “Сар шинийн өнгө 2015” үзэсгэлэн худалдааг Аймгийн Засаг даргын тамгын газраас Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Дорнод худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ 2-р сарын 07-09-ний өдрүүдэд “ЭКСПО” худалдааны төвд явагдана. Үзэсгэлэн худалдаанд аймгийн хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 60 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хоршоо, иргэд оролцох юм.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%