Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Тэмээ" дэд хөтөлбөрийн хүрээнд Тэмээчид зөвлөлдөнө

2015-02-09

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Тэмээ”  дэд  хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тэмээчдийн зөвлөгөөн, Тэмээ сурталчлах өдөрлөгийг Дорнод аймагт зохион байгуулна.  Тэмээчдийн зөвлөгөөн 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15.00 цагт  Дорнод “Политехник коллеж”-ийн хурлын танхимд, Тэмээ сурталчлах өдөрлөг аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд  2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Ням гарагт 09.00 цагаас эхэлнэ. Тэмээ сурталчлах өдөрлөгөөр Тэмээн Поло, Хурдан тэмээний уралдаан, Тэмээ сургагч, ногт зангидах, буйл бурантаг зорох мөн Тэмээний тухай урлагийн номер шалгаруулах зэрэг сонирхолтой уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Өдөрлөгийн үеэр 9 азтан шалгаруулна.

Зохион байгуулах комисс

 

Тэмээ, Эх сайхан оронд минь бурхнаас заяасан буян. Хорвоод ховорхон амьтан.

Монгол түмэн, ховор сайхан малаа холч ухаанаар таньж, аварга биед нь арван хоёр амьтан шингээн домоглон мөнхөлжээ.

“Нүүдэлчин монголчууд”, “Нүүдлийн соёл иргэншил” хэмээх алдрыг тэмээн тавхай тамгалан баталж, дэлхий дахинаа дуурсгасан.

Тэмээ, Улс орныхоо хөгжлийг, ард түмнийхээ амьдралыг ачаалж ирсэн түүхтэй.

1939 он. Тэмээн хөсөгний цуваа Онон, Улзын даваанаас Мэнэн, Буйрын талыг туулж явсан.

Хужир марц цайран хүрээлсэн тойром цөөрмүүд, улаан бударгана ногоон харгана, зэгс шагшуурга, дэрс хялгана, агь царван алагласан урт хөндий уужим тохой-Тэмээн сүргийн өлгий. Малчин олны чин сэтгэл, үнэн зүтгэл дээр тал нутгийн тэмээн сүрэг  өсөлтийн өгсүүр замд алхаа тэгшрэн тэшнэ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%