Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

угийн бичиг хөтлөх ач холбогдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

2015-02-13

2015 оны 02 дугаар сарын 12-ний өдөр.

Монголчууд эрт дээр цагаас ураг холбох ёсыг машид эрхэмлэж, урагаа сонгох, удмаа таниулах, ургийн баяр хийх, ургийн бичиг хөтлөх гэхчилэн нийгмийн амьдралын нэгэн уламжлалт соёл, ёс заншлыг бий болгосон байна.

Их төлөв язгууртнаас гарвалтай, язгууртны эрхэмлэл болж ирсэн ураг холбох соёл нь нийт монголчуудын соёл болж, улмаар монгол мэдлэгийн нэг салшгүй хэсэг болсон түүхтэй.

Ардчилалын жилүүдээс эхлээд, тухайлбал 1991 оноос монголчууд бид ургийн овгоо сэргээн хэрэглэх болсон. “Хүн амзүйн талаар баримтлах үндсэн чиглэл”-ийг тогтоон батлаж, “ургийн бичиг”-ийг айл өрх бүрт хөтлүүлж хэвшүүлэх, иргэдийн овгийг сэргээн тогтоох явдлыг чухалд тооцно” хэмээн үзэж, тэрхүү “Чиглэл”-ийг Ерөнхийлөгчийн зарлигаар зөвшөөрсөн нь ураг овогоо сэргээх, ургийн түүхээ бичиж, хөтөлдөг “шинэ ажлын” эхлэл болсон юм. /Монгол улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 115 тоот зарлиг/  2

Монгол улсын засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор баталсан " Угийн бичиг хөтлөх журам”, Сумын иргэний танхимын календарчилсан төлөвлөгөө, Соёлын төвийн ажлын төлөвлөгөөний дагуу  ИТХ-ын ажлын алба, сумын соёлын төвийн номын санч Ч.Болорцэцэгтэй хамтран "угийн бичиг хөтлөх ач холбогдол" сэдвийн дор иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. хэлэлцүүлэгт нийт 24 иргэн хамрагдаж сумын хэмжээнд айл өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх талаар уриалга гаргах сурталчилгааны ажилуудыг үе шаттайгаар зохион байгуулах талаар санал дүгнэлтийг гаргалаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%