Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Модон гүүр”-ний засварын ажил дууслаа

2015-02-16

Хэрлэн голын модон гүүрний засварын ажил дуусаж маргааш буюу 2-р сарын 17-ны өдөр ашиглалтад оруулахаар боллоо. Засварын ажлын тендерийг өнгөрсөн оны 11-р сарын 24-ний өдөр зарласан. Тендерт “МЗМ” ХХК шалгарч, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 71.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр гэрээний хугацаанд засварын ажлыг гүйцэтгэжээ. Өнгөрөгч баасан гарагт буюу 2-р сарын 13-ны өдөр “Модон гүүр”-ийг Орон нутгийн өмчийн алба, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Чойбалсан хотын захирагчийн алба, Тээвэр авто замын газар, Замын цагдаагийн тасаг зэрэг  байгууллагын төлөөллөөс бүрдсэн улсын комисс хүлээн авлаа.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%